Thursday, October 8, 2009

Хоолны жор : » Жимсний чанамалтай жигнэмэг
Орц: -Гурил 240 гр, талхны vйрмэг жижиг халбагаар, давс жижиг халбаганы гуравны нэг, цєцгийн тос 60 гр, єндєг нэг ширхэг, гадил жимс нэг ширхэг, бєєрєлзгєнє 50 гр.
Бэлтгэх зvйлvvд: -Маслог 5 мм-ийн зузаантай шоо дєрвєлжин хэрчиж хєргєгчид хєлдєєнє. Шарах шvvгээгээ 170 хэмд халаана. Єндєг, сvv хоёроо зуурч тавина. Гадилаа нэг см хэртэй зузаан хэрчинэ. /дугуй чигтнь/Хийх арга: -Гурил, талхны vйрмэг, давсаа нийлvvлж цайны нарийн шvvрт шигшинэ. Хєлдєєсєн маслоо гурилтай хольж зуурна. Гараар хутгавал масло нь хайлах учраас хутгаар хэрчиж байгаа юм шиг холино. Дараа нь маслоо хуруугаараа бяцлаад дахин хутгаар холино. Vvний дараа хоёр алган завсар vрж бантангийн гурил шиг болгоно. Vрж дуусаад гурилаа жаахан хонхойлгоод єндєг, сvvний зуурмагийг хийж зуурна. Зуурч байхдаа гадил жимсээ хийж нухна. Дараа нь гурилаа бєєгнvvлэн хавтгай болгоод хоёр хэсэгт хувааж нэгийг нь нєгєє дээр нь давхарлаад гарынхаа алгаар хавтгай болгон дарж дахин хоёр хуваагаад давхарлан тавина. Vvнийгээ гурван см орчим зузаантай тэгш єнцєгт хэлбэртэй болгон /13x15/ хутгаар 8-10 хэсэг хувааж зvснэ. Зvссэнийхээ дараа шарах тавиур дээрээ эгнvvлж тавиад єнгєн талд нь жимсний чанамал тvрхэж дээр нь элсэн чихэр цацаад 170 хэмд 15-20 минут шарна.

No comments: